Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Saturday, December 24, 2016

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН АСУУЛТУУД

1.    Удирдлагын бүртгэлийн тухай ерөнхий ойлголт, мөн чанар, ач холбогдол хөгжлийн чиг хандага
2.    Удирдлагын ажил үүргүүд, удирдлага дахь мэдээллийн хэрэгцээ
3.    Санхүү болон удирдлагын бүртгэлийн адил болон ялгаатай талууд
4.    Зардлын тухай ойлголт түүнийг ангилах шалгуур үзүүлэлтүүд, ангилал
5.    Зардлын төлөв хамаарлын шинжилгээ, түүний ач холбогдол, аргууд
6.    Үйлдэлд суурилсан өртгийн системийн тухай, түүний онцлог
7.    Шууд болон шингээх зардлаар өртөг тооцох нь, тэдгээрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөө
8.    Хэсэгчлэлийн тайлагнал түүний тухай, бэлтгэх арга зүй, ач холбогдол
9.    Зардал-Үйлдвэрлэлийн хэмжээ-Ашгийн хамаарлын шинжилгээний тухай ерөнхий ойлголт, үндсэн агуулга
10. Ахиуц ашгийн тухай ойлголт, тайлагнал, ач холбогдол
11. Хугарлын цэгийн шинжилгээний тухай
12. Зорилтот ашгийн болон Хамгаалалтын хязгаарын шинжилгээ түүний ач холбогдол
13. Мастер төсөв түүний тухай ерөнхий ойлголт
14. Үйлдвэрлэлийн төсөв бэлтгэх арга зүй, нэгжийн өртгийн тооцоо
15. Төсөвлөгдсөн балансын тухай, түүнийг бэлтгэх үндэслэл
16. Бараа материалтай холбоотой зардлууд тэдгээрийн онцлог
17. Захиалгын оновчтой тоо хэмжээний загварын тухай
18. Яг цагт нь системийн тухай ойлголт
19. Тэнцвэртэй онооны карт түүний бүтэц
20. Стратегийн зураглал ба тэнцвэржсэн онооны карт
21. Стратегийн хэрэгжилтийг үнэлэх нь
22. Олон улсын чанарын байдал, стандартууд
23. Патрето бүдүүвчийн тухай ойлголт
24. Капитал зарцуулалтын тухай ойлголт, мөн чанар
25. Капитал зарцуулалтын төсөл, түүний тооцоолол
26. Капитал төслийн үнэлгээний аргууд, тэдгээрийн мөн чанар
27. Тодорхой бус байдалд шийдвэр гаргах арга зүй
28. Эрсдлийг үнэлэх арга зүй
29. Хамгийн сайн стратегийг тодорхойлох нь
30. Ялгаварт зардлын шинжилгээний тухай ойлголт
31. Удирдлагын богино хугацааны шийдвэр гаргалтын загварууд
32. Маркетингийн зардал ашигт ажиллагааны шинжилгээний тухай ерөнхий ойлголт

Monday, December 5, 2016

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ-2-ЫН УДИРДАМЖ
Баг бүр өөр, өөр байгууллагын бодит мэдээнд үндэслэн мастер төсөв бэлтгэх бөгөөд энэхүү төсөв нь дараах шаардлагуудыг хангасан байна. 
1.    Тодорхой тайлант хугацааны балансын эхний үлдэгдэл дээр үндэслэх бөгөөд энэ төсөв зохиоход шаардлагатай үндсэн мэдээллийг иж бүрэн агуулсан байна. 
2.    Үйлдвэрлэж борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл 2 буюу түүнээс дээш байна
3.    Борлуулах тоо хэмжээг тухайн байгууллагын өнгөрсөн 8 улирлын мэдээлэлд үндэслэн тодорхойлно
4.    Бүтээгдэхүүний ирээдүйн борлуулах үнийг таамаглахдаа тухайн байгууллагын өнгөрсөн үеийн 8 буюу түүнээс дээш улирлын үнийн талаарх мэдээлэлд үндэслэсэн байна
5.    Бэлнээр болон зээлээрх борлуулалт болон худалдан авалтын хувийг өөрсдөө тогтоох
6.    Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалын заавал байлгах үлдэгдлийн суурь болон үлдэгдлийг өөрсдөө тогтоох
7.    Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалын тоо хэмжээ болон нэгжийн үнэ, нэгжид шаардагдах хөдөлмөр цаг, нэг цагийн хөлс, хувьсах ҮНЗ, түүний суурь, түвшин, ТҮНЗ-ын хэмжээ зэргийг бодит байдалд үндэслэн судалгаа хийсний үндсэн дээр тооцоолж гаргана
8.    Борлуулалт удирдлагын зардал болон бусад орлого зардлын төсвийн мэдээллийг өөрсдөө бодит байдалд үндэслэн тооцно
9.    Төсвийг зохиох стандартын дагуу холбогдох дарааллар нь зохих тайлбарын хамт ойлгомжтой гүйцэтгэсэн байвал зохино
10. Бие даалтын ажлыг 12-р сарын 16-ний өдрийн 1800 цаг хүртэл НББ-ийн тэнхимд хүлээн авна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 оноог хасч тооцох болохыг анхааруулъя.

Tuesday, April 26, 2016

НББ-4, БЭЗНББ-4 ангийн оюутнуудын анхааралд!!! Бүртгэлийн стандарт, мэргэжлийн ёс зүй хичээлийн шалгалтын асуултууд

Бүртгэлийн стандарт мэргэжлийн ёс зүй хичээлийн асуултууд
Билет №1
СТОУС-1 Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг анх удаа хэрэгжүүлэх нь
НББОУС-41 Хөдөө аж ахуй
Билет-2
НББОУС-1 Санхүүгийн тайлангийн толилуулга
СТОУС-4 Даатгалын гэрээ
Билет-3
НББОУС-33 Нэгж хувьцаанд ноогдох ашиг
СТОУС-13 Бодит үнэ цэнийн хэмжилт
Билет-4
НББОУС-7 Мөнгөн гүйлгээний тайлан
СТОУС-12 Бусад аж ахуйн нэгж дэх хувь оролцооны тодруулга
Билет-5
НББОУС-10 Тайлагналын дараах үйл явдал
СТОУС-11 Хамтын хэлэлцээр
Билет-6
НББОУС-34 Завсар үеийн санхүүгийн тайлан
СТОУС-6 Ашигт малтмалын хайгуулын үнэлгээ
Билет-7
СТОУС-8 Үйл ажиллагааны сегмент
НББОУС-26 Тэтгэвэрийн төлөвлөгөөний бүртгэл ба тайлагнал
Билет-8
НББОУС-21 Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө
НББОУС-24 Холбоотой талуудын тодруулга
Билет-9
НББОУС-29 Хэт имфляцитай эдийн засгийн үеийн санхүүгийн тайлагнал
НББОУС-27 Тусдаа санхүүгийн тайлан
Билет-10
НББОУС-12 Орлогын албан татвар
СТОУС-3 Бизнесийн нэгдэл
Билет-11
НББОУС-2 Бараа материал
НББОУС-23 Зээлийн өртөг
Билет-12
НББОУС-16 Үндсэн хөрөнгө
НББОУС-20 Засгийн газрын буцалтгүй тусламжийн бүртгэл ба засгийн газрын туслалцааны тодруулга
Билет-13
НББОУС-38 Биет бус хөрөнгө
НББОУС-11 Барилгын гэрээ
Билет-14
НББОУС-40 Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө
НББОУС-18 Орлого
Билет-15
СТОУС-5 Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа
НББОУС-19 Ажилчдын тэтгэвэр тэтгэмж
Билет-16
НББОУС-17 Түрээс
СТОУС-2 Хувьцаанд суурилсан төлбөр
Билет-17
НББОУС-36 Хөрөнгийн үнэ цэнийн бууралт
НББОУС-37 Нөөц, болзошгүй зүйлс
Билет-18
СТОУС-10 Нэгтгэсэн санхүүгийн тайлан
НББОУС-39 Санхүүгийн хэрэглүүр: Хүлээн зөвшөөрөлт ба хэмжилт
Билет-19
НББОУС-8 Нягтлан бодох бүртгэлийн бодлого, тооцооллын өөрчлөлт ба алдаа
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/-ын үндсэн ойлголтууд
Билет-20
СТОУС-7, НББОУС-32  Санхүүгийн хэрэглүүр: тодруулга, тодруулга
Билет-21
НББОУС-28 Хараат компани дахь хөрөнгө оруулалт
Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм түүний хэрэглээ



Tuesday, December 29, 2015

БЭЗ, ДЭЗ-4 ангийн оюутнуудын анхааралд!!! Дүнгийн задаргаа

БЭЗ-4 ангийн оюутнууд энэхүү холбоосоор http://share.gogo.mn/RNOEXVyAyD94311451323150/BEZ dun.xlsx
ДЭЗ-4 ангийн оюутнууд энэхүү холбоосоор http://share.gogo.mn/00W1vz8phQ67441451323391/DEZ dun.xlsx холбоосоор орж дүнгийн задаргаа, нэгтгэлээ татаж авна уу!!! Нууц үг 99068176-аас авна

Tuesday, November 17, 2015

БУ-2-6 ангийн оюутнуудын анхааралд

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн бие даалтын цогц бодлого
Бодлого А-ийн оронд өөрт олгогдсон тоог орлуулан бод
Нэр    А тоо=
“Мазалай” ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сар 30-ны өдрөөх Эхлэлтийн баланс
Касс дахь бэлэн мөнгө 150,000*А төгрөг, Дансаарх өглөг 2,500,000*А төгрөг, Харилцах 200,000*А төгрөг, ХАОАТ-ын өглөг 80,000*А төгрөг, Дансаарх авлага 2,000,000*А төгрөг, НДШ-ийн өглөг 90,000*А төгрөг, Хүмүүсээс авах авлага 50,000*А төгрөг, Урьдчилж орсон орлого 693,000*А төгрөг, Бэлэн бүтээгдэхүүн 500 ширхэг, нэгжийн өртөг нь 3500*A төгрөг, НӨАТ өглөг 150,000*А төгрөг, Дуусаагүй үйлдвэрлэлд 600 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх байгаа бөгөөд нийт өртөг нь  900,000*А төгрөг, Хангамжийн материал 240 ширхэг, нэгжийн өртөг 1,000*А төгрөг, Сэлбэг хэрэгсэл 300 ширхэг, 500*А төгрөгийн өртөгтэй, Түүхий эд материал 350 ширхэг, 1,500*А төгрөгийн өртөгтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан Банк зээл 25,000,000*А төгрөг, Урьдчилж төлсөн даатгалын хураамж 80,000*А төгрөг бөгөөд энэ нь 2008 оны 9 дүгээр сарын 1-ээс дараа оны 9 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжийг даатгуулсаны төлбөр юм. Барилга 40,000,000*А төгрөг, эзний оруулсан хөрөнгө 35,000,000*А төгрөг. Тоног төхөөрөмж 25,000,000*А төгрөг, Тавилга эд хогшил 18,500,000*А төгрөг бол хуримтлагдсан ашиг хэд байхыг тооцож, эхлэлтийн балансыг гарга.
Нэмэлт мэдээлэл.
Ø  Барилгыг 2004 оны 1 сарын 1-нд ашиглалтанд хүлээн авсан.
Ø  Тавилга, Тоног төхөөрөмжийг 2005 оны 1 сарын 1-нээс ашиглаж эхэлсэн.
Ø  Хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг ААНОАТатварын хуулийн дагуу тогтоодог.
Ø  Дансны авлагын 60 хувь нь Наран ХХК-аас, үлдсэн нь Хангай ХХК-аас авах авлага байсан бол Дансны өглөгийг 30 хувийг Алтжин ХХК нд төлөх өглөг, үлдсэн Туул ХХК-нд төлөх өглөг байсан.
Ø  Хүмүүсээс авах авлага нь худалдааны менежер Цогын томилолтын урьдчилгаанд өгсөн мөнгө болно.
Ø  Урьдчилж орсон орлого нь Сутай ХХК-тай байгуулсан бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 400 ширхэг бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр болох 45 хувийн төлбөр болно.
Ø  Бараа материалын бүртгэлд байнгын системийн дундаж өртгийн аргын ашигладаг.
2008 оны 10-р сард “Мазалай”ХХК-нд дараах ажил гүйлгээ гарсан.
1.    Наран ХХК-аас авлагын 75 хувь нь төлөгдсөн.
2.    Алтжин ХХК-ийн өрийг бэлэн бусаар төлсөн бөгөөд нэмж 550 ширхэг түүхий эдийг 1650*А төгрөгөөр авах гэрээ хийн урьдчилгаа 60 хувийг шилжүүлсэн. Гэрээний үнэнд НӨАТ орсон.
3.    200 ширхэг хангамжийн материалыг үйлдвэрлэлд шаардах хуудасаар шилжүүлсэн.
4.    Хангай ХХК-аас авах авлага бэлнээр бүрэн төлөгдсөн.
5.    Тоног төрөөрөмжийн засварт 200 ширхэг сэлбэг шаардах хуудасаар олгосон. 6.    Алтжин ХХК-аас захиалсан түүхий эд материалаа хүлээн авсан бөгөөд 50 ширхэг нь шаардлага хангаагүй учираас буцаан, үлдэгдэлийг бэлэн бусаар бүрэн шилжүүлсэн.
7.    800 ширхэг түүхий эд материалыг үйлдвэрийн мастерын шаардах хуудасаар олгосон. 8.    Татварын өр төлбөрүүдийг бүгдийг харилцах данснаасаа шилжүүлсэн.
9.    Бичиг хэргийн хэрэгсэл болон конторын үйлчилгээнд 50,000*А төгрөгөөр материал худалдан авч зарлагадсан.
10.  Ажилчидын урьдчтлгаа цалинд хүн бүрт 80,000 төгрөг олгосон.
11.  9-р сарын дулааны мөнгө 132,000*А төгрөг, цэвэр, бохир усны төлбөр 165,000*А төгрөг, цахилгааны мөнгө 231,000*А төгрөг нэхэмжлэгдэн ирснийг төлж /дээрхи дүнд НӨАТ орсон байгаа/. Дулаан болон цэвэр бохир усны задлыг барилгын ашиглалтын хувьд харицангуй хуваарилж, цахилгааны зардлын 85 хувийг тоног төхөөрөмж, үлдэх хэсгийг удирдлага хэрэглэсэн гэж үзэн хуваарилсан.
12.  Сутай ХХК-д захиалсан барааг шилжүүлэн, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн. 13.  Харилцахаас кассд 100,000 төгрөг авсан.
14.  Наран ХХК 100 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг нэгжийг нь 7,500*А төгрөгөөр тооцон зээлээр худалдан авсан.
15.  Сутай ХХК өглөгөө бэлэн бусаар шилжүүлсэн нь манай харилцах дансанд орсон байв.
16.  Туул ХХК-ийн өглөгийн 60 хувийг төлсөн.
17.  Алтжин ХХК-аас 1,000 ширхэг түүхий эдийг нэгжийг нь 1,540*А төгрөгөөр зээлээр худалдан авсаны 750 ширхэгийг үйлдвэрлэлд тавьж олгов.
18.  Үйлдвэрийн ажилчидад нормын хувцас болон хөдөлмөр хамгаалын багаж хэрэгсэл 125,000*А төгрөгөөр худалдан авч олгосон.
19.   Ажилчдын 10-р сарын цалинг тооцоолж холбогдох татвар, суутгалуудыг хуулийн дагуу суутгав. Ажилчидын цалинтай холбоотой мэдээлэл дараах байдалтай байв. Үүнд:
№
Нэр
Албан тушаал
Ажил-ласан цаг
Сарын цалин
Тайлбар
1
Бат
Захирал
160
304000*(1+А/10)
2
Хулан
Нягтлан
160
273600*(1+А/10)
3
Цог
Бор. Менежер
152
273600*(1+А/10)
4
Болд
Жолооч
130
228000*(1+А/10)
5
Баатар
Тех. Инженер
128
212800*(1+А/10)
6
Очир
Ажилчин
136
182400*(1+А/10)
7
Алтан
Ажилчин
80
174800*(1+А/10)
Ажлын 9 өдөр өвчтэй байсан
8
Дорж
Ажилчин
152
167200*(1+А/10)
9
Буд
Ажилчин
104
182400*(1+А/10)
Ажлын 12 хоног ажиллаад ээлжийн амралтаа авсан
10
Од
Ажилчин
160
167200*(1+А/10)
Жич: Ц.Алтангийн өмнөх 3 сарын дундаж өдрийн цалин 10000₮ бөгөөд 4-н жил ажилсан. Г.Бүдын жилийн дундаж өдрийн цалин 9600₮ бөгөөд хэвийн нөхцөлд 17 жил ажилсан.
20. Ажилчидын гарт олгох цалинг кассаас тавьж олгов.
21. Байгууллагаас хариуцан төлөх НДШ 12% бөгөөд НДШ-ийн бүх өрийг харилцахаас шилжүүлэв.
22. 4-р улиралын хэвлэл захиалгын мөнгө 5,000*А төгрөгийг кассаас төлөв.
23. МЦХ ХК-аас 9-р сарын 143,000*А төгрөгийн нэхэмжлэл хүлээн авсанаа харилцахаас шилжүүлэв.
24. Дуусаагүй үйлдвэрлэлээс 2000 ш бэлэн бүтээгдэхүүн хүлээн авсан бөгөөд 100 ширхэг нэгжийн 1750*А төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн хараахан бэлэн болоогүй үлдсэн.
25. Наран ХХК-нд 800 ширхэг барааг нэгжийг нь 7,500*А төгрөгөөр борлуулсан.
26. Борлуулалтын менежер Цог албан томилолтын тайлангаа гарган өгсөн бөгөөд 1,500*А төгрөгийн үлдэгдэлийг касст тушаасан.
27. Наран ХХК бүх өр төлбөрөө бэлэн бусаар шилжүүлсэн байв.
28. Туул ХХК-ийн үлдэгдэл өрийг төлж, 1500 ширхэг түүхий эдийг 1200*А төгрөгөөр худалдан авсан. Туул ХХК нь НӨАТ төлөгч биш.
29. Захирал Ж.Бат албан хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 5,000,000 төгрөгөөр суудлын авто машин хувь хүнээс худалдан авсан. Энэ сард элэгдэл тооцохгүй.
30. Гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 150,000*(1+А/10) төгрөг шилжүүлсэн.
31. Хангай ХХК 1000 ширхэг бүтээгдэхүүнийг НӨАТ орсон 7150*А төгрөгийн үнээр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 60 хувийг бэлэн бусаар шилжүүлсэн.
32. Хангай ХХК-нд бүтээгдэхүүнийг хүргэж өгсан ба тээврийн хөлсөнд 2500*А төгрөгийн зардал гарсаныг бэлнээр төлсөн. Хангай ХХК-аас үлдэгдэл төлбөрийг бэлнээр касст авсан.
33. Зар сурталчилгааны салбар захиалгаар хийлгүүлсэн ба төлбөр болох 15000*А төгрөгийг бэлнээр төлсөн.
34. Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын өрийг харилцахаас шилжүүлэв.
Хийх зүйл:
1. Эхлэлтийн баланс бэлтгэ.
2. Гарсан ажил гүйлгээгээр ерөнхий журнал хөтөл.
3. Ерөнхий дэвтэр буюу Т дансанд ажил гүйлгээг бүртгэ.
4. Гүйлгээ баланс гарга.
5. Ажлын хүнэгт бэлтгэ.
6. Тохируулах бичилт хий.
·         Үндсэн хөрөнгийн элэгдлүүдийг тооц
·         Барилгын 40 хувь нь удирдлага болон борлуулалтын зорилгоор ашиглагддаг үлдсэн нь үйлдвэрлэлд зарцуулагддаг
·         Тоног төхөөрөмж бүгд үйлдвэрлэлд ашиглагддаг
·         Банкны зээлийн хүүгийн зардлыг тооцоол
·         Даатгалын зардлыг тооц
·         9-р сарын ААНБОАТ-ын тооцоог хийж, журналд бүртгэ.
7. Хаалтын бичилт хийх

8. “Мазалай” ХХК-ийн 2008 оны 10-р сарын 31-ний өдрөөр тасалбар болсон санхүүгийн тайлан гарга.

Wednesday, June 3, 2015

Бүртгэлийн програм хичээлийн дүн НББ-3б

Нэрс Ирц Идэвх Бие даалт 70 оноо 30 оноо 100 оноо
1 Баасансүрэн 27 23 12 62 8 70
2 Бадмаа 32 5 20 57 10.25 67.25
3 Баярмаа 29 5 34 11 45
4 Болор-Эрдэнэ Ө 19 5 24 24
5 Болор-Эрдэнэ Ч 23 5 28 5 33
6 Бямбацэцэг 27 5 32 13 45
7 Галбадрах 28 5 33 8 41
8 Даариймаа 26 5 31 31
9 Загдзүсэм 27.5 23 20 70.5 8 78.5
10 Мөнхдөл 23 5 28 10 38
11 Мягмаржаргал 31.5 23 20 74.5 14 88.5
12 Оюунжаргал 31.5 23 20 74.5 18.25 92.75
13 Сувдаа 30 5 20 55 12.25 67.25
14 Уянга 24 5 29 29
15 Цэрэндулам 29 23 20 72 15 87
16 Энхтуул 32 18 20 70 19.8 89.8
17 Энхтуяа 31 5 36 9 45