Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Monday, September 29, 2014

НББ, БЭЗНББ-3 ангийн оюутнуудын анхааралд

Батлав:                        НББ-ийн тэнхимийн эрхлэгч Л.Баасандорж

Удирдлагын бүртгэлийн хичээлийн
”УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ АГУУЛГА, МӨН ЧАНАР”, “ЗАРДАЛ ӨРТГИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ЗАРДЛЫН АНГИЛАЛ”, “ЗАРДЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ”
сэдвүүдийн хүрээнд хийгдэх бие даалтын ажлын удирдамж

Од компани нь барилгын блок үйлдвэрлэл, борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрлэл борлуулалттай холбоотой дараах зардлууд гардаг гэдгийг тооцоолж гаргажээ.
Нэг. Үйлдвэрлэлийн зардал:           
Нэгжид                        Нийт
·        Шууд материал                       200 төг
·        Шууд хөдөлмөр                       150
·        Шууд бус материал                 20
·        Шууд бус хөдөлмөр                 10
·        Цахилгааны зардал                 ?                                  ?
·        Дулааны зардал                                                          1256200 төг
·        Элэгдлийн зардал                                                       5000000
·        Бусад зардал   /байгууллагын НДШ 12%/                    ?
Хоёр. Борлуулалтын зардал:
·        Цалингийн зардал                                                       4560000 төг
·        НДШ-ийн зардал                                                         ?
·        Цахилгааны зардал                 ?                                  ?
·        Дулааны зардал                                                          656200
·        Элэгдлийн зардал                                                       1500000
·        Нэгж блокны үнэ                      2000
Бараа материалын эхний үлдэгдэл 100 нэгж 1200 төг
Үйлдвэрлэлийн процесс тайлант хугацааны эхэнд болон эцэст үлдэгдэлгүй байдаг.
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХЭЛТЭС
БОРЛУУЛАЛТЫН ХЭЛТЭС
Сар
Машин цаг
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн
Үйлдвэрлэлийн цахилгааны зардал
Ажилласан цаг
Дэлгүүрийн цахилгааны зардал
1.       
60+5А
180+16А
160000+12А
264+8А
110000+10А
2.       
65+5А
210+16А
165000+12А
240+8А
100080+10А
3.       
75+5А
250+16А
175000+12А
252+8А
105042+10А
4.       
70+5А
220+16А
170000+12А
264+8А
110242+10А
5.       
60+5А
190+16А
160000+12А
264+8А
110968+10А
6.       
75+5А
250+16А
175000+12А
252+8А
107100+10А
7.       
50+5А
210+16А
155000+12А
240+8А
101600+10А
8.       
65+5А
200+16А
165000+12А
256+8А
32427+10А
9.       
75+5А
260+16А
175000+12А
260+8А
111583+10А
10.    
80+5А
320+16А
180000+12А
244+8А
101463+10А
11.    
80+5А
330+16А
185000+12А
268+8А
107200+10А
12.    
100+5А
400+16А
190000+12А
226+8А
97933+10А
Нэмэлт мэдээлэл:
Тайлант хугацаанд үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ борлуулсан ба бараа материалын хөдөлгөөний эхэлж авснаа эхэлж зарлагадах аргыг ашиглана.
Гүйцэтгэх нь:
·        Үйлдвэрлэлийн болон борлуулалтын хэлтсиийн цахилгааны зардлыг тогтмол болон хувьсах хэсгээр нь ангил /үйлдвэрлэлийн зардлыг ангилахдаа хоорондын хамаарлыг тооцож, хамгийн сайн хамааралтай суурь үзүүлэлтээр нь зардлыг ангилна /2 оноо/
·        Жилийн үндсэн зардлыг тооц /0,6 оноо/
·        Жилийн үйлдвэрлэлийн нийт зардлыг ол /0,6 оноо/
·        Жилийн хувиргалтын зардлыг ол /0,6 оноо/
·        Үйл ажиллагааны зардлыг ол /0,6 оноо/
·        Үйл ажиллагааны үр дүнг тооц /1,6 оноо/
·        НИЙТ 6 оноо
Бие даалтын ажлыг хийхдээ өгөгдсөн кодыг А үсгийн оронд орлуулан тооцно. Гүйцэтгэх ажлуудын хүрээнд цэвэрхэн ойлгомжтой байдлаар хийж 10-р сарын 14-ний өдрийн 15 цаг хүртэл Нягтлан бодох бүртгэлийн тэнхимд хураан авна. Хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам 0,5 оноог авбал зохих онооноос хасна.