Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Sunday, October 26, 2014

НББ, БЭЗНББ-3 ангийн оюутнуудын анхааралд Бие даалт №2

Оюутан бүр өөр, өөр байгууллагын бодит мэдээнд үндэслэн мастер төсөв бэлтгэх бөгөөд энэхүү төсөв нь дараах шаардлагуудыг хангасан байна.
1. Тодорхой тайлант хугацааны балансын эхний үлдэгдэл дээр үндэслэх бөгөөд энэ төсөв зохиоход шаардлагатай үндсэн мэдээллийг иж бүрэн агуулсан байна.
2. Үйлдвэрлэж борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл 2 буюу түүнээс дээш байна
3. Борлуулах тоо хэмжээг тухайн байгууллагын өнгөрсөн 8 улирлын мэдээлэлд үндэслэн тодорхойлно
4. Бүтээгдэхүүний ирээдүйн борлуулах үнийг таамаглахдаа тухайн байгууллагын өнгөрсөн үеийн 8 буюу түүнээс дээш улирлын үнийн талаарх мэдээлэлд үндэслэсэн байна
5. Бэлнээр болон зээлээрх борлуулалт болон худалдан авалтын хувийг өөрсдөө тогтоох
6. Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалын заавал байлгах үлдэгдлийн суурь болон үлдэгдлийг өөрсдөө тогтоох
7. Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалын тоо хэмжээ болон нэгжийн үнэ, нэгжид шаардагдах хөдөлмөр цаг, нэг цагийн хөлс, хувьсах ҮНЗ, түүний суурь, түвшин, ТҮНЗ-ын хэмжээ зэргийг бодит байдалд үндэслэн судалгаа хийсний үндсэн дээр тооцоолж гаргана
8. Борлуулалт удирдлагын зардал болон бусад орлого зардлын төсвийн мэдээллийг өөрсдөө бодит байдалд үндэслэн тооцно
9. Төсвийг зохиох стандартын дагуу холбогдох дарааллар нь зохих тайлбарын хамт ойлгомжтой гүйцэтгэсэн байвал зохино
10. Бие даалтын ажлыг 11-р сарын 07-ны өдрийн 1800 цаг хүртэл НББ-ийн тэнхимд хүлээн авна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 оноог хасч тооцох болохыг анхааруулъя.