Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Saturday, December 24, 2016

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ ХИЧЭЭЛИЙН УЛИРЛЫН ШАЛГАЛТЫН АСУУЛТУУД

1.    Удирдлагын бүртгэлийн тухай ерөнхий ойлголт, мөн чанар, ач холбогдол хөгжлийн чиг хандага
2.    Удирдлагын ажил үүргүүд, удирдлага дахь мэдээллийн хэрэгцээ
3.    Санхүү болон удирдлагын бүртгэлийн адил болон ялгаатай талууд
4.    Зардлын тухай ойлголт түүнийг ангилах шалгуур үзүүлэлтүүд, ангилал
5.    Зардлын төлөв хамаарлын шинжилгээ, түүний ач холбогдол, аргууд
6.    Үйлдэлд суурилсан өртгийн системийн тухай, түүний онцлог
7.    Шууд болон шингээх зардлаар өртөг тооцох нь, тэдгээрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөө
8.    Хэсэгчлэлийн тайлагнал түүний тухай, бэлтгэх арга зүй, ач холбогдол
9.    Зардал-Үйлдвэрлэлийн хэмжээ-Ашгийн хамаарлын шинжилгээний тухай ерөнхий ойлголт, үндсэн агуулга
10. Ахиуц ашгийн тухай ойлголт, тайлагнал, ач холбогдол
11. Хугарлын цэгийн шинжилгээний тухай
12. Зорилтот ашгийн болон Хамгаалалтын хязгаарын шинжилгээ түүний ач холбогдол
13. Мастер төсөв түүний тухай ерөнхий ойлголт
14. Үйлдвэрлэлийн төсөв бэлтгэх арга зүй, нэгжийн өртгийн тооцоо
15. Төсөвлөгдсөн балансын тухай, түүнийг бэлтгэх үндэслэл
16. Бараа материалтай холбоотой зардлууд тэдгээрийн онцлог
17. Захиалгын оновчтой тоо хэмжээний загварын тухай
18. Яг цагт нь системийн тухай ойлголт
19. Тэнцвэртэй онооны карт түүний бүтэц
20. Стратегийн зураглал ба тэнцвэржсэн онооны карт
21. Стратегийн хэрэгжилтийг үнэлэх нь
22. Олон улсын чанарын байдал, стандартууд
23. Патрето бүдүүвчийн тухай ойлголт
24. Капитал зарцуулалтын тухай ойлголт, мөн чанар
25. Капитал зарцуулалтын төсөл, түүний тооцоолол
26. Капитал төслийн үнэлгээний аргууд, тэдгээрийн мөн чанар
27. Тодорхой бус байдалд шийдвэр гаргах арга зүй
28. Эрсдлийг үнэлэх арга зүй
29. Хамгийн сайн стратегийг тодорхойлох нь
30. Ялгаварт зардлын шинжилгээний тухай ойлголт
31. Удирдлагын богино хугацааны шийдвэр гаргалтын загварууд
32. Маркетингийн зардал ашигт ажиллагааны шинжилгээний тухай ерөнхий ойлголт

Monday, December 5, 2016

УДИРДЛАГЫН БҮРТГЭЛ ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТ-2-ЫН УДИРДАМЖ
Баг бүр өөр, өөр байгууллагын бодит мэдээнд үндэслэн мастер төсөв бэлтгэх бөгөөд энэхүү төсөв нь дараах шаардлагуудыг хангасан байна. 
1.    Тодорхой тайлант хугацааны балансын эхний үлдэгдэл дээр үндэслэх бөгөөд энэ төсөв зохиоход шаардлагатай үндсэн мэдээллийг иж бүрэн агуулсан байна. 
2.    Үйлдвэрлэж борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл 2 буюу түүнээс дээш байна
3.    Борлуулах тоо хэмжээг тухайн байгууллагын өнгөрсөн 8 улирлын мэдээлэлд үндэслэн тодорхойлно
4.    Бүтээгдэхүүний ирээдүйн борлуулах үнийг таамаглахдаа тухайн байгууллагын өнгөрсөн үеийн 8 буюу түүнээс дээш улирлын үнийн талаарх мэдээлэлд үндэслэсэн байна
5.    Бэлнээр болон зээлээрх борлуулалт болон худалдан авалтын хувийг өөрсдөө тогтоох
6.    Бэлэн бүтээгдэхүүн болон түүхий эд материалын заавал байлгах үлдэгдлийн суурь болон үлдэгдлийг өөрсдөө тогтоох
7.    Нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд материалын тоо хэмжээ болон нэгжийн үнэ, нэгжид шаардагдах хөдөлмөр цаг, нэг цагийн хөлс, хувьсах ҮНЗ, түүний суурь, түвшин, ТҮНЗ-ын хэмжээ зэргийг бодит байдалд үндэслэн судалгаа хийсний үндсэн дээр тооцоолж гаргана
8.    Борлуулалт удирдлагын зардал болон бусад орлого зардлын төсвийн мэдээллийг өөрсдөө бодит байдалд үндэслэн тооцно
9.    Төсвийг зохиох стандартын дагуу холбогдох дарааллар нь зохих тайлбарын хамт ойлгомжтой гүйцэтгэсэн байвал зохино
10. Бие даалтын ажлыг 12-р сарын 16-ний өдрийн 1800 цаг хүртэл НББ-ийн тэнхимд хүлээн авна. Хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 оноог хасч тооцох болохыг анхааруулъя.