Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Удирдлагын бүртгэл

Удирдлагын бүртгэл хичээлийн улирлын шалгалтын асуултууд 

1.    Удирдлагын бүртгэлийн тухай ерөнхий ойлголт, мөн чанар, ач холбогдол хөгжлийн чиг хандага
2.    Удирдлагын ажил үүргүүд, удирдлага дахь мэдээллийн хэрэгцээ
3.    Санхүү болон удирдлагын бүртгэлийн адил болон ялгаатай талууд
4.    Зардлын тухай ойлголт түүнийг ангилах шалгуур үзүүлэлтүүд, ангилал
5.    Зардлын төлөв хамаарлын шинжилгээ, түүний ач холбогдол, аргууд
6.    Үйлдэлд суурилсан өртгийн системийн тухай, түүний онцлог
7.    Шууд болон шингээх зардлаар өртөг тооцох нь, тэдгээрийн санхүүгийн тайланд үзүүлэх нөлөө
8.    Хэсэгчлэлийн тайлагнал түүний тухай, бэлтгэх арга зүй, ач холбогдол
9.    Зардал-Үйлдвэрлэлийн хэмжээ-Ашгийн хамаарлын шинжилгээний тухай ерөнхий ойлголт, үндсэн агуулга
10. Ахиуц ашгийн тухай ойлголт, тайлагнал, ач холбогдол
11. Хугарлын цэгийн шинжилгээний тухай
12. Зорилтот ашгийн болон Хамгаалалтын хязгаарын шинжилгээ түүний ач холбогдол
13. Мастер төсөв түүний тухай ерөнхий ойлголт
14. Үйлдвэрлэлийн төсөв бэлтгэх арга зүй, нэгжийн өртгийн тооцоо
15. Төсөвлөгдсөн балансын тухай, түүнийг бэлтгэх үндэслэл
16. Бараа материалтай холбоотой зардлууд тэдгээрийн онцлог
17. Захиалгын оновчтой тоо хэмжээний загварын тухай
18. Яг цагт нь системийн тухай ойлголт
19. Тэнцвэртэй онооны карт түүний бүтэц
20. Стратегийн зураглал ба тэнцвэржсэн онооны карт
21. Стратегийн хэрэгжилтийг үнэлэх нь
22. Олон улсын чанарын байдал, стандартууд
23. Патрето бүдүүвчийн тухай ойлголт
24. Капитал зарцуулалтын тухай ойлголт, мөн чанар
25. Капитал зарцуулалтын төсөл, түүний тооцоолол
26. Капитал төслийн үнэлгээний аргууд, тэдгээрийн мөн чанар
27. Тодорхой бус байдалд шийдвэр гаргах арга зүй
28. Эрсдлийг үнэлэх арга зүй
29. Хамгийн сайн стратегийг тодорхойлох нь
30. Ялгаварт зардлын шинжилгээний тухай ойлголт
31. Удирдлагын богино хугацааны шийдвэр гаргалтын загварууд
32. Маркетингийн зардал ашигт ажиллагааны шинжилгээний тухай ерөнхий ойлголт


БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ТҮВШИНД
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ”, “БАНКНЫ ЭДИЙН ЗАСАГЧ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ”-ИЙН МЭРГЭЖЛИЙН  АНГИД ЗААВАЛ СУДЛАХ
 “УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС” ХИЧЭЭЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

1.    Хичээлийн индекс: АССО-204
2.    Хичээлийн багц цаг: 3.0
3.    Судлах улирал: IҮ
4.    Урьд үзсэн байх хичээлийн нэр, индекс:
Нягтлан бодох бүртгэлийн үндэс АССО-101, Микро экономиксийн үндэс-ECON 101,Микро экономикс I-ECON 201, Санхүүгийн бүртгэл 1 АССО-202, Санхүүгийн бүртгэл 2-ACCO 203
5.    Хичээлийн зорилго:
Менежментийн тогтсон хэв шинж ба хяналтын горимд нийцсэн дотоод мэдээллийн төгс сүлжээг үүсгэх онол арга зүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд оршино.
6.    Хичээлийн товч агуулга:
Зардал, удирдлагын бүртгэлийнтэдгээрийн хэрэглээачхолбогдол, мөн чанар, зардал, өртгийн тухай ойлголт, бүтээгпэхүүн үйлдвэрлэлийн өртгийг тооцох, байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хянах, удирдлагынажилүүрэг, менежментийнфункц, хяналтын агуулга, байгууллагын өртөг зардалд хяналт тавьж, үйл ажиллагааг урьдчилан төсөвлөх хяналтын орчинг сайжруулах, дотоод мэдээллийн сүлжээний тухай болон бизнесийн үйл ажиллагааг төсөвлөх арга ухаан, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Удирдлагын бүртгэлийн агуулга, удирдлагын хяналт дахь дотоод мэдээллийн сүлжээний зохион байгуулалт, зардал өртгийн систем ба менежмент, эдийн засгийн ашгийн хэмжлийн арга зүйтэй танилцана. Удирдлагын бүртгэлийн агуулга, технологи, зардал өртгийн тухай ерөнхий ойлголт, зардлын ангилал, зардлын төлөв, хамаарлын шинжилгээ, хэсэгчлэлийн тайлагнал шууд ба  шингээгч зардал, Зардал, үйлдвэрлэл, ашгийн хамаарал, зардал өртгийн бүрдэлт, үйлдвэрлэлийн өртгийн тайлагнал, стандарт өртгийн бүртгэл, ялгаварт зардлын  шинжилгээ ба богино шийдвэр, мастер төсөв боловсруулалт зэрэг сэдвийн хүрээнд тус тус судална.
7.    Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар:
Зардал өртгийн тухай ойлголт бүртгэлийн асуудлууд, бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй, зардал дахь удирдлагын хяналт (төсөвлөлт, хариуцлага тайлагнал, хэлбэлзлийн үзүүлэлтүүд) маркетингийн удирдлага, эдийн засгийн үнэ цэнийн хэмжлийн талаар суурь мэдлэг авсан байна.
Бизнесийн ба төсвийн хүрээн дэх өртөг, зардалд үнэлгээ хийж , удирдлагын шийдвэр гаргах ба өрсөлдөөний  хувилбарт үйлдлийг төсөвлөж загварчлах арга ухаан ур чадварыг хөгжүүлэхэд чиглэнэ.
8.    Үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо):
А. Хичээлийн ирц, идэвх, оролцоо – 30 оноо
(Хичээлд оролцсон бүтээлч ирц, семинар, дадлагын хичээлд бэлтгэсэн байдал)
Б. Бие даасан ажил – 24 оноо
(Улирлын явцад хийсэн цогцбодлогохамгаалалт, тайлан, сэдвийн үнэлгээнүүдийннийлбэр)
В. Явцын шалгалт – 16 оноо
(Явцад 2 удаа бичгээр шалгалт авна)
Г. Улирлын шалгалт – 30 оноо
9.    Ашиглах ном, сурах бичиг:
Монгол хэл дээр:
1.    Гаррисон,“Удирдлагын бүртгэл: төлөвлөлт, шийдвэр гаргалт”,  1991
2.    К.Друри, “Удирдлагын ба үйлдвэрлэлийн бүртгэл” М, Аудит,  1999
3.    Д.Фостер “Нягтлан бодох бүртгэл: удирдлагын аспект”, Аудит,  1995
4.    Д.Моломжамц “Удирдлагын бүртгэл” УБ, 1999
5.    Т..Жааваа “Удирдлагын нягтлан бодох бүртгэл: аргачилсан заалт ба бодлого, дасгал, тестүүд” УБ, 2003
6.    Б.Баярмаа “Удирдлагынбүртгэл” УБ, 2003
7.    Л.Баасандоржнар “Удирдлагынбүртгэл” Орхонаймаг, 2002
8.    Я.Нансалмаа “Зардлын нягтлан бодох бүртгэл” УБ, 2009
9.    Г.Алтанзаяа, Г.Мөнхзул “Зардлын бүртгэл” Анхдугаар хэвлэл
10. Асри, Хаммер “Зардлын нягтлан бодох бүртгэл, төлөвлөлт ба хяналт” УБ, 2000
11. С.Өлзийбат “Зардлын бүртгэл” УБ 2004
12. А.Саранчимэг, П.Жавзмаа “Зардлын бүртгэл” УБ 1999
13. Ц.Баянмөнх “Зардал,удирдлагын нягтлан бодох бүртгэл” 1-р дэвтэр, УБ 2005
14. Ц.Баянмөнх “Зардал,удирдлагын нягтлан бодох бүртгэл” 2-р дэвтэр, УБ 2006
15. А.Одгэрэл “Зардлын бүртгэлийн бодлого дасгалын хураамж” УБ 2005
16. С.Оюунчимэг “Зардлын нягтлан бодох бүртгэлийн бодлого дасгалын хураамж” УБ 2005
17. Д.Энхжаргал “Зардлын бүртгэл” 2001
18. Д.Энхжаргал “ Зардлын бүртгэлийн бодлого дасгалын хураамж “ УБ 1998
19. МУИС “Зардал ба удирдлагын бүртгэлийн гарын авлага” УБ1999
20. Г.Мөнхзул, Г.Алтанзаяа “Зардлын бүртгэл” УБ 2000
21. Н.Тунгалаг “Зардлын бүртгэлийн бодлого хураамж” УБ 2002,2004
22. Н.Тунгалаг “Зардлын бүртгэлийн сорил, тест” УБ 2004
23. Н.Тунгалаг “Зардлын бүртгэлийн бие даан суралцах материал” УБ МУИС, 1998
24. С.Оюунчимэг “Зардлын бүртгэл” УБ 2004
25. Ц.Эрдэнэцэцэг “Зардлын бүртгэл” 1998
26. С.Алтанзул “Зардлын бүртгэл ” УБ 1999
27. С.Алтанзул “Зардлын бүртгэлийн бодлого дасгалын хураамж” УБ 1999
28. А.Еркеш, Г.Мөнхзул “Нягтлан бодох бүртгэл” УБ 2009, 2010, 2011, 2012
29. Н.Агваан “Нягтлан бодох бүртгэл” УБ 2008, 2009, 2011
30. Я.Нансалмаа “Зардлын нягтлан бодох бүртгэл бодлого дасгалын хураамж” УБ 2008
31. Б.Баярмаа “Удирдлагын бүртгэл” УБ 2008
Англи хэлээр:
2.    Milton F.Usry, “Cost accounting: planning and control” 10th edition, 2004
3.    Charles T.Horngren, Srikant M.Datar and George M.Foster “Cost accounting” 12th edition 2005
4.    John J.WildManagerial accounting”, 2007 edition



Хичээлийн тодорхойлолтыг боловсруулсан:   /Д.Отгонбаатар/

________________________________________________________________________


УДИРДЛАГЫН БҮРТГЭЛИЙН ҮНДЭС ХИЧЭЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хичээлийнсэдэв
Агуулга
Лекц
Семинар
1
Зардал, удирдлагын бүртгэлийн мөн чанар агуулга
·         Зардал, удирдлагын бүртгэлийн тухай ойлголт, судлах зүйл, үүргүүд
·         Удирдлагын бүртгэлийн хөгжлийн хандлага ач холбогдол
·         Удирдлагын бүртгэлийн нягтлан бодох бүртгэл эзлэх байр суурь
2
2
2
Зардал өртгийн тухай ойлголт, ангилал
·         Зардал, өртгийн тухай ойлголт
·         Зардал, өртгийн объект
·         Зардлыг ангилах үзүүлэлтүүдээр нь ангилах
2
2
3
Зардлын төлөв хамаарлын шинжилгээ
·         Холимог зардлын тухай ойлголт
·         Холимог зардлыг ангилах аргууд
o  Дээд доод цэгийн арга
o  Хамгийн бага квадратын арга
o  Графикийн арга
2
4
4
Материалын зардлын бүртгэл
·         Материалын тухай ойлголт, түүний ангилал, өртөг бүрдэлт, бэлтгэл ажиллагааны зардал хуваарилах аргууд
·         Материалыг зарцуулах аргууд
·         Материалын зардлын бүртгэлийн асуудлууд
1
4
5
Хөдөлмөрийн зардлын бүртгэл
·         Хөдөлмөрийн зардлын бүтэц, агуулга
·         Хөдөлмөрийн зардлыг тооцох систем: цагаар болон хийснээр олгох
·         Хөдөлмөрийн зардалтай холбоотой бусад асуудлууд
·         Хөдөлмөрийн зардлын бүртгэлийн асуудлууд
3
4
6
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын бүртгэл
·         ҮНЗ, түүний бутэц агуулга
·         ҮНЗ-ыг хуримтлуулан бүртгэх нь, төсөвлөсөн ҮНЗ, тооцсон ҮНЗ, бодит ҮНЗ
·         Илүү болон дутуу тооцсон ҮНЗ
·         Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах аргууд
2
4
7 
Өртгийн систем, шууд ба шингээгч зардлаар өртөг тооцох, сегментийн тайлагнал
·         Шууд болон шингээх зардлаар өртөг тооцох арга зүй
·         Хэсэгчлэлийн тайлан бэлтгэх арга зүй
2
6
8
Өртөг тооцох аргачлал
·         Ажлын захиалгын аргаар өртөг тооцох нь
·         Технологийн үе шатны аргаар өртөг тооцох нь
3
4
9
Зардал-бүтээгдэхүүний тоо хэмжээ-ашгийн хамаарлын шинжилгээ
·         Зардал-бүтээгдэхүүний тоо хэмжээ-ашгийн хамаарлын мөн чанар
·         Хугарлын цэгийн шинжилгээ
2
6
10
Ялгаварт зардын шинжилгээ ба богино хугацааны шийдвэр
·         Ялгаварт зардлын тухай ойлголт, түүнийг тодорхойлох нь
·         Богино хугацааны шийдвэр гаргалтын загварууд
·         Ялгаварт зардлын хэрэглээний бусад асуудлууд
2
4
11
Төлөвлөгөө төсөв боловсруулалт: Мастер төсөв бэлтгэх
·         Төлөвлөгөө төсөв боловсруулах арга зүй
·         Мастер төсөв бэлтгэх
o   Борлуулалтын төсөв
o   Үйлдвэрлэлийн төсөв
o   Материалын үлдэгдлийн төсөв
o   Үйлдвэрлэсэн ба ББӨ-ийн төсөв
o   БУЗардлын төсөв
o   Бусад орлого, зардлын төсөв
o   Төсөвлөгдсөн СТ бэлтгэх
3
8
НИЙТ
24
48

No comments:

Post a Comment