Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Tuesday, November 17, 2015

БУ-2-6 ангийн оюутнуудын анхааралд

Нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн бие даалтын цогц бодлого
Бодлого А-ийн оронд өөрт олгогдсон тоог орлуулан бод
Нэр    А тоо=
“Мазалай” ХХК-ийн 2008 оны 9 дүгээр сар 30-ны өдрөөх Эхлэлтийн баланс
Касс дахь бэлэн мөнгө 150,000*А төгрөг, Дансаарх өглөг 2,500,000*А төгрөг, Харилцах 200,000*А төгрөг, ХАОАТ-ын өглөг 80,000*А төгрөг, Дансаарх авлага 2,000,000*А төгрөг, НДШ-ийн өглөг 90,000*А төгрөг, Хүмүүсээс авах авлага 50,000*А төгрөг, Урьдчилж орсон орлого 693,000*А төгрөг, Бэлэн бүтээгдэхүүн 500 ширхэг, нэгжийн өртөг нь 3500*A төгрөг, НӨАТ өглөг 150,000*А төгрөг, Дуусаагүй үйлдвэрлэлд 600 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх байгаа бөгөөд нийт өртөг нь  900,000*А төгрөг, Хангамжийн материал 240 ширхэг, нэгжийн өртөг 1,000*А төгрөг, Сэлбэг хэрэгсэл 300 ширхэг, 500*А төгрөгийн өртөгтэй, Түүхий эд материал 350 ширхэг, 1,500*А төгрөгийн өртөгтэй, 3 жилийн хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй авсан Банк зээл 25,000,000*А төгрөг, Урьдчилж төлсөн даатгалын хураамж 80,000*А төгрөг бөгөөд энэ нь 2008 оны 9 дүгээр сарын 1-ээс дараа оны 9 дүгээр сарын 1 хүртэлх хугацаанд тоног төхөөрөмжийг даатгуулсаны төлбөр юм. Барилга 40,000,000*А төгрөг, эзний оруулсан хөрөнгө 35,000,000*А төгрөг. Тоног төхөөрөмж 25,000,000*А төгрөг, Тавилга эд хогшил 18,500,000*А төгрөг бол хуримтлагдсан ашиг хэд байхыг тооцож, эхлэлтийн балансыг гарга.
Нэмэлт мэдээлэл.
Ø  Барилгыг 2004 оны 1 сарын 1-нд ашиглалтанд хүлээн авсан.
Ø  Тавилга, Тоног төхөөрөмжийг 2005 оны 1 сарын 1-нээс ашиглаж эхэлсэн.
Ø  Хөрөнгийн элэгдэл тооцох хугацааг ААНОАТатварын хуулийн дагуу тогтоодог.
Ø  Дансны авлагын 60 хувь нь Наран ХХК-аас, үлдсэн нь Хангай ХХК-аас авах авлага байсан бол Дансны өглөгийг 30 хувийг Алтжин ХХК нд төлөх өглөг, үлдсэн Туул ХХК-нд төлөх өглөг байсан.
Ø  Хүмүүсээс авах авлага нь худалдааны менежер Цогын томилолтын урьдчилгаанд өгсөн мөнгө болно.
Ø  Урьдчилж орсон орлого нь Сутай ХХК-тай байгуулсан бараа ажил үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу 400 ширхэг бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр болох 45 хувийн төлбөр болно.
Ø  Бараа материалын бүртгэлд байнгын системийн дундаж өртгийн аргын ашигладаг.
2008 оны 10-р сард “Мазалай”ХХК-нд дараах ажил гүйлгээ гарсан.
1.    Наран ХХК-аас авлагын 75 хувь нь төлөгдсөн.
2.    Алтжин ХХК-ийн өрийг бэлэн бусаар төлсөн бөгөөд нэмж 550 ширхэг түүхий эдийг 1650*А төгрөгөөр авах гэрээ хийн урьдчилгаа 60 хувийг шилжүүлсэн. Гэрээний үнэнд НӨАТ орсон.
3.    200 ширхэг хангамжийн материалыг үйлдвэрлэлд шаардах хуудасаар шилжүүлсэн.
4.    Хангай ХХК-аас авах авлага бэлнээр бүрэн төлөгдсөн.
5.    Тоног төрөөрөмжийн засварт 200 ширхэг сэлбэг шаардах хуудасаар олгосон. 6.    Алтжин ХХК-аас захиалсан түүхий эд материалаа хүлээн авсан бөгөөд 50 ширхэг нь шаардлага хангаагүй учираас буцаан, үлдэгдэлийг бэлэн бусаар бүрэн шилжүүлсэн.
7.    800 ширхэг түүхий эд материалыг үйлдвэрийн мастерын шаардах хуудасаар олгосон. 8.    Татварын өр төлбөрүүдийг бүгдийг харилцах данснаасаа шилжүүлсэн.
9.    Бичиг хэргийн хэрэгсэл болон конторын үйлчилгээнд 50,000*А төгрөгөөр материал худалдан авч зарлагадсан.
10.  Ажилчидын урьдчтлгаа цалинд хүн бүрт 80,000 төгрөг олгосон.
11.  9-р сарын дулааны мөнгө 132,000*А төгрөг, цэвэр, бохир усны төлбөр 165,000*А төгрөг, цахилгааны мөнгө 231,000*А төгрөг нэхэмжлэгдэн ирснийг төлж /дээрхи дүнд НӨАТ орсон байгаа/. Дулаан болон цэвэр бохир усны задлыг барилгын ашиглалтын хувьд харицангуй хуваарилж, цахилгааны зардлын 85 хувийг тоног төхөөрөмж, үлдэх хэсгийг удирдлага хэрэглэсэн гэж үзэн хуваарилсан.
12.  Сутай ХХК-д захиалсан барааг шилжүүлэн, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн. 13.  Харилцахаас кассд 100,000 төгрөг авсан.
14.  Наран ХХК 100 ширхэг бэлэн бүтээгдэхүүнийг нэгжийг нь 7,500*А төгрөгөөр тооцон зээлээр худалдан авсан.
15.  Сутай ХХК өглөгөө бэлэн бусаар шилжүүлсэн нь манай харилцах дансанд орсон байв.
16.  Туул ХХК-ийн өглөгийн 60 хувийг төлсөн.
17.  Алтжин ХХК-аас 1,000 ширхэг түүхий эдийг нэгжийг нь 1,540*А төгрөгөөр зээлээр худалдан авсаны 750 ширхэгийг үйлдвэрлэлд тавьж олгов.
18.  Үйлдвэрийн ажилчидад нормын хувцас болон хөдөлмөр хамгаалын багаж хэрэгсэл 125,000*А төгрөгөөр худалдан авч олгосон.
19.   Ажилчдын 10-р сарын цалинг тооцоолж холбогдох татвар, суутгалуудыг хуулийн дагуу суутгав. Ажилчидын цалинтай холбоотой мэдээлэл дараах байдалтай байв. Үүнд:
Нэр
Албан тушаал
Ажил-ласан цаг
Сарын цалин
Тайлбар
1
Бат
Захирал
160
304000*(1+А/10)
2
Хулан
Нягтлан
160
273600*(1+А/10)
3
Цог
Бор. Менежер
152
273600*(1+А/10)
4
Болд
Жолооч
130
228000*(1+А/10)
5
Баатар
Тех. Инженер
128
212800*(1+А/10)
6
Очир
Ажилчин
136
182400*(1+А/10)
7
Алтан
Ажилчин
80
174800*(1+А/10)
Ажлын 9 өдөр өвчтэй байсан
8
Дорж
Ажилчин
152
167200*(1+А/10)
9
Буд
Ажилчин
104
182400*(1+А/10)
Ажлын 12 хоног ажиллаад ээлжийн амралтаа авсан
10
Од
Ажилчин
160
167200*(1+А/10)
Жич: Ц.Алтангийн өмнөх 3 сарын дундаж өдрийн цалин 10000 бөгөөд 4-н жил ажилсан. Г.Бүдын жилийн дундаж өдрийн цалин 9600 бөгөөд хэвийн нөхцөлд 17 жил ажилсан.
20. Ажилчидын гарт олгох цалинг кассаас тавьж олгов.
21. Байгууллагаас хариуцан төлөх НДШ 12% бөгөөд НДШ-ийн бүх өрийг харилцахаас шилжүүлэв.
22. 4-р улиралын хэвлэл захиалгын мөнгө 5,000*А төгрөгийг кассаас төлөв.
23. МЦХ ХК-аас 9-р сарын 143,000*А төгрөгийн нэхэмжлэл хүлээн авсанаа харилцахаас шилжүүлэв.
24. Дуусаагүй үйлдвэрлэлээс 2000 ш бэлэн бүтээгдэхүүн хүлээн авсан бөгөөд 100 ширхэг нэгжийн 1750*А төгрөгийн өртөгтэй бүтээгдэхүүн хараахан бэлэн болоогүй үлдсэн.
25. Наран ХХК-нд 800 ширхэг барааг нэгжийг нь 7,500*А төгрөгөөр борлуулсан.
26. Борлуулалтын менежер Цог албан томилолтын тайлангаа гарган өгсөн бөгөөд 1,500*А төгрөгийн үлдэгдэлийг касст тушаасан.
27. Наран ХХК бүх өр төлбөрөө бэлэн бусаар шилжүүлсэн байв.
28. Туул ХХК-ийн үлдэгдэл өрийг төлж, 1500 ширхэг түүхий эдийг 1200*А төгрөгөөр худалдан авсан. Туул ХХК нь НӨАТ төлөгч биш.
29. Захирал Ж.Бат албан хэрэгцээнд хэрэглэх зорилгоор 5,000,000 төгрөгөөр суудлын авто машин хувь хүнээс худалдан авсан. Энэ сард элэгдэл тооцохгүй.
30. Гэрээт харуул хамгаалалтын төлбөрт 150,000*(1+А/10) төгрөг шилжүүлсэн.
31. Хангай ХХК 1000 ширхэг бүтээгдэхүүнийг НӨАТ орсон 7150*А төгрөгийн үнээр худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа 60 хувийг бэлэн бусаар шилжүүлсэн.
32. Хангай ХХК-нд бүтээгдэхүүнийг хүргэж өгсан ба тээврийн хөлсөнд 2500*А төгрөгийн зардал гарсаныг бэлнээр төлсөн. Хангай ХХК-аас үлдэгдэл төлбөрийг бэлнээр касст авсан.
33. Зар сурталчилгааны салбар захиалгаар хийлгүүлсэн ба төлбөр болох 15000*А төгрөгийг бэлнээр төлсөн.
34. Хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын өрийг харилцахаас шилжүүлэв.
Хийх зүйл:
1. Эхлэлтийн баланс бэлтгэ.
2. Гарсан ажил гүйлгээгээр ерөнхий журнал хөтөл.
3. Ерөнхий дэвтэр буюу Т дансанд ажил гүйлгээг бүртгэ.
4. Гүйлгээ баланс гарга.
5. Ажлын хүнэгт бэлтгэ.
6. Тохируулах бичилт хий.
·         Үндсэн хөрөнгийн элэгдлүүдийг тооц
·         Барилгын 40 хувь нь удирдлага болон борлуулалтын зорилгоор ашиглагддаг үлдсэн нь үйлдвэрлэлд зарцуулагддаг
·         Тоног төхөөрөмж бүгд үйлдвэрлэлд ашиглагддаг
·         Банкны зээлийн хүүгийн зардлыг тооцоол
·         Даатгалын зардлыг тооц
·         9-р сарын ААНБОАТ-ын тооцоог хийж, журналд бүртгэ.
7. Хаалтын бичилт хийх

8. “Мазалай” ХХК-ийн 2008 оны 10-р сарын 31-ний өдрөөр тасалбар болсон санхүүгийн тайлан гарга.