Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе!

Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр сурч байгаа оюутнууд, энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжил нэгт нөхөдтэйгээ мэргэжилтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцаж, мэдээлэл түгээх, олж авах зорилгоор энэхүү хуудсыг нээн ажиллуулахад бэлэн боллоо. Та бүхэн таалан болгооно уу!

Бүртгэлийн стандарт

БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН НЭГДСЭН ДҮН
НББ-4а
КодИрцИдэвхБие даалтЯвц70 оноо
3216+101270
ACCO0012919.110866.1
ACCO0023216.0101270.0
ACCO0033221.010770.0
ACCO0041916.30641.3
ACCO0052912.110859.1
ACCO0061914.010548.0
ACCO0073022.410567.4
ACCO0083116.910865.9
ACCO0093122.010467.0
ACCO010208.810543.8
ACCO0113216.0101270.0
ACCO0123014.0101064.0
ACCO0132614.910555.9
ACCO014213.2101044.2
ACCO0153218.110666.1
ACCO0162910.510655.5
ACCO0173115.510561.5
ACCO0182716.010861.0
ACCO0192816.210458.2
ACCO0201915.910751.9
ACCO0213212.4101266.4
ACCO0222512.710855.7
ACCO0232817.910863.9

Дүнг нэгтгэсэн багш:                       Д.Отгонбаатар

ЖИЧ:
Ирц(32 оноо)=32-Ирцийн бүртгэл дэх таслалтын тоо
Идэвх (16+ оноо)=Үзүүлсэн бодлогын тоо/66*13+Самбарт бодлого бодсон тоо+Эссений оноо
Бие даалт (10 оноо)=Илтгэл хэлэлцүүлсэн байдал*10

Явц (12 оноо)=Шалгалтанд авсан онооны нийлбэр дүнгээр тус тус тооцоолсон болно.

-----ооо-----


БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР
Сэдэв
Агуулга
Лекц /цаг/
Семинар /цаг/
1.       
Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм түүний хэрэглээ
Ø  Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм
Ø  Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм
Ø  Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм
2
2
2.       
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/-ын үндсэн ойлголтууд
Ø  НББОУС-ын түүхэн хөгжил, СТОУС-ын үзэл баримтлал
Ø  Хөрөнгийн ангилал, хэмжилт
Ø  Өр төлбөрийн ангилал, хэмжилт
2
2
3.       
Нягтлан бодох бүртгэлийн зарчим, бодлого, алдаа
Ø  СТОУС-ын бүтэц агуулга
Ø  ЖДААН-ийн СТОУС ба иж бүрэн СТОУС-ын харьцуулалт
Ø  Нягтлан бодох бүртгэлийн бодлого, алдаа /НББОУС-8/
4.       
Санхүүгийн тайлагнал
Ø  Санхүүгийн байдлын тайлан /НББОУС-1/
Ø  Орлого үр дүнгийн тайлан /НББОУС-1, НББОУС-33/
Ø  Өмчийн өөрчлөлтийн тайлан /НББОУС-1/
Ø  Мөнгөн гүйлгээний тайлан /НББОУС-7/
2
2
5.       
Санхүүгийн тайлагналтай холбоотой бусад асуудлууд
Ø  СТОУС-ыг анх удаа хэрэгжүүлэх нь /СТОУС-1/
Ø  Тайлагналын дараах үйл явдал /НББОУС-10/
Ø  Завсар үеийн санхүүгийн тайлан /НББОУС-34/
Ø  Үйл ажиллагааны сегмент /СТОУС-8/
Ø  Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө /НББОУС-21/
Ø  Хэт инфляцитай үеийн санхүүгийн тайлагнал /НББОУС-29/
Ø  Орлогын албан татвар /НББОУС-12/
Ø  Бодит үнэ цэнийн хэмжилт /СТОУС-13/
6
6
6.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Хөрөнгө
Ø  Бараа материал /НББОУС-2/
Ø  Үндсэн хөрөнгө /НББОУС-16/
Ø  Биет бус хөрөнгө /НББОУС-38/
Ø  Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө /НББОУС-40/
Ø  Борлуулах зорилгоор эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө ба зогсоосон үйл ажиллагаа /СТОУС-5/
Ø  Түрээс /НББОУС-17/
Ø  Хөрөнгийн үнэ цэнийн бууралт /НББОУС-36/
8
8
7.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Өр төлбөр, өмч
Ø  Нөөц, болзошгүй өр төлбөр ба болзошгүй хөрөнгө /НББОУС-37/
Ø  Хувьцаанд суурилсан төлбөр /СТОУС-2/
Ø  Ажилчдын тэтгэвэр, тэтгэмж /НББОУС-19/
Ø  Тэтгэвэрийн төлөвлөгөөний бүртгэл ба тайлагнал /НББОУС-26/
Ø  Санхүүгийн хэрэглүүр /НББОУС-32, НББОУС-39, СТОУС-7, СТОУС-9/
4
4
8.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Орлого, өртөг
Ø  Орлого /НББОУС-18/
Ø  Барилгын гэрээ /НББОУС-11/
Ø  Засгийн газрын буцалтгүй тусламжийн нягтлан бодох бүртгэл ба засгийн газрын туслалцааны тодруулга /НББОУС-20/
Ø  Зээлийн өртөг /НББОУС-23/
2
2
9.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Бусад асуудлууд
Ø  Бизнесийн нэгдэл /СТОУС-3/
Ø  Нэгтгэсэн ба тусдаа санхүүгийн тайлан /НББОУС-27/
Ø  Холбоотой талуудын тодруулга /НББОУС-24/
Ø  Хараат компани дахь хөрөнгө оруулалт /НББОУС-26/
Ø  Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцоо /НББОУС-31/
Ø  Хамтын зохицуулалт /СТОУС-11/
Ø  Бусад байгууллага дахь ашиг сонирхлын тодруулга /СТОУС-12/
Ø  Ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээ /СТОУС-6/
Ø  Уул уурхайн үйлдвэрлэлтийн үе шатны хөрс хуулалтын зардал /СТОУС-20/
Ø  Хөдөө аж ахуй /НББОУС-41/
Ø  Даатгалын гэрээ /СТОУС-4/
6
6





Батлав: НББ-ийн Тэнхимийн эрхлэгч                                  Л.Баасандорж
БҮРТГЭЛИЙН СТАНДАРТ, МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН
БИЕ ДААЛТ, ШАЛГАЛТЫН КАЛЕНДАРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ
Сэдэв
Лекц /цаг/
Семинар /цаг/
Бие даалт
Явцын шагалт
1.       
Мэргэжлийн нягтлан бодогчийн ёс зүйн дүрэм түүний хэрэглээ
2
2
4.18
4.21
2.       
Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт /НББОУС/-ын үндсэн ойлголтууд
2
2
3.       
Нягтлан бодох бүртгэлийн зарчим, бодлого, алдаа


4.       
Санхүүгийн тайлагнал
2
2
5.       
Санхүүгийн тайлагналтай холбоотой бусад асуудлууд
6
6
6.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Хөрөнгө
8
8
5.02
5.05
7.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Өр төлбөр, өмч
4
4
8.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Орлого, өртөг
2
2
9.       
Санхүүгийн тайлагналын толилуулга, толдруулга: Бусад асуудлууд
6
6


Төлөвлөгөө боловсруулсан:                        Д.Отгонбаатар


БАТЛАВ:
Нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн эрхлэгч                     Л.Баасандорж

МЭРГЭЖЛИЙН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ
Нягтлан бодогчийн мэргэжил бол хүнээс асар их хариуцлага, ажлын дадлага чадварыг ямагт шаардаж байдаг. Үүний нэгэн илэрхийлэл нь бол нягтлан бодогч хүний нийгмийн харилцаанд биеэ хэрхэн авч явах, байгууллагын өмч, хөрөнгийг хадгалж хамгаалах, хяналт тавих гэх мэт олон зүйлд оролцдог учир нягтлан бодогчийн ёс зүйн хэм хэмжээ бол чандлан сахих зүйлүүдийн нэг нь юм.
Дэлхий даяараа нэг цул болон даяаршин буй өнөөгийн нийгэмд нягтлан бодогчдийн үүрэг хариуцлага ч мөн адил улам өндөр болж байгаатай холбоотой олон улсын нягтлан бодогчдын холбоо, нягтлан бодогчдын олон улсын ёс зүйн стандартын зөвлөлөөс батлан гаргасан мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрмийг манай улс өөрийн эх хэл дээрээ орчуулан хэрэглэж байна.
Энэхүү ёс зүйн дүрэм нь нягтлан бодогчдийн ажиллаж байгаа бүхий салбарын онцлогийг нь харгалзан дараах  бүлгээр батлагдсан. Үүнд
А. Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм
Б. Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм
В. Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм гэсэн үндсэн гурван хэсэгтэй.
Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм нь ерөнхий шинж чанартай үндсэн суурь дүрэм нь бөгөөд энэ хэсэгт дараах үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх ёстой.
Ø  Шударга байдал-Эдийн засаг нийгмийн ямар ч харилцаанд нягтлан бодогч хүн илэн далангүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, шударга байх.
Ø  Бодитой хандлага-Хувийн ашиг сонирхол, үзэл бодолдоо автах, мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдэд үнэнчээр хандаж, бусдын нөлөөнд автахгүй байх.
Ø  Мэргэжлийн ур чадвар, хянамгай байдал-Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил нь хүнээс ихээхэн нягт нямбай байдлыг шаарддаг учир практик, хууль тогтоомж, нийгэм эдийн засгийн болон техник технологийн өөрчлөлт, хөгжилтэй гар нийлэн онолын болоод практик мэдлэг, ур чадварыг хослуулан, мэргэжлийн стандартуудын дагуу нягт нямбай ажиллах чадвартай байх.
Ø  Нууцыг хадгалах-Мэргэжлийн болон бизнесийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон болон олж авсан мэдээллийн нууцыг чандлан сахиж, өөр ашиг сонирхлын үүднээс нууцад хамаарах мэдээллийг бусдад дэлгэрүүрэхгүй байх.
Ø  Мэргэжлийн үйл хөдлөл-Холбогдох хууль тогтоомж болон заавар зөвлөмжүүдийг дагаж мөрдөх болон мэргэжлийн нэр хүндийг сэвтүүлэхгүйгээр ажлаа явуулах.
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм А хэсэгт агуулагдсан үзэл баримтлалыг зарим тодорхой нөхцөл байдлуудад нийтэд нь үйлчидэг мэргэжлийн нягтлан бодогчдын хувьд хэрхэн хэрэглэхийг тодорхойлсон. Нийтэд үйлчилдэг нягтлан бодогчдын хувьд гадны нөлөө аюул занал гэх мэт зүйлүүдэд өртөмтгий байдаг тул нийтэд үйлчилдэг нягтлан бодогчдын хувьд тийм нөхцөл байдлаасзайлсхийх нь зүйтэй.
Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь өөрт учрах аюул занал, эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд үйл ажиллагаандаа дараах ажил үүргүүдийг хэрэгжүүлнэ.
Мэргэжилтэн томилох-Олон нийттэй харилцаанд ордог тул тэдний зүгээс үүсэх хувийн ашиг сонирхол, үндсэн зарчмуудын нийцэлд саад учруулах, ямар нэгэн хууль бус үйлдэлд автах зэрэг олон эрсдлүүдүүд тулгарлаг. Ийм учир нягтлан бодогчид аюул заналыг үнэлж, тэдгээрийг арилгах эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээ хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлчлүүлэгчид түүний эзэд, удирдах засаглал ба бизнесийн үйл ажиллагааны талаар бүхий л мэдээллийг олж авах, мөн компаний дотоод хяналтын орчныг сайжруулах талаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх.
Ашиг сонирхлын зөрчлүүд-Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь ашиг сонирхлын зөрчлүүдийг үүсгэж болох нөхцөл байдлуудыг таних зохистой арга хэмжээг авах ёстой. Энэхүү үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ёстой.
Ашиг сонирхлын зөрчил үүсгэж болох зүйлүүдийн талаар үйлчлүүлэгчид сануулж, уг нөхцөл байдалд ажлаа явуулах зөвшөөрлийг авах.
Хоёрдогч дүгнэлт-Тухайн үйлчлүүлэгч биш өөр ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллага нь тухайн нөхцөл байдлууд эсвэл ажил гүйлгээнүүдэд нягтлан бодох бүртгэлийн, аудитын, тайлагналын болон бусад стандартууд эсвэл зарчмуудыг хэрэглэж буй байдлын талаар хоёрдогч дүгнэлт гаргах хүсэлтийг мэргэжлийн нягтлан бодогчид тухайн нөхцөл байдалд нь аюул занал учруулж болзошгүй.
Төлбөр болон урамшууллын бусад хэлбэрүүд-Үйлчлүүлэгч байгууллагатай тохиролцож төлбөрийн хэмжээг тогтоодог ба төлбөрийн хэмжээнээс хамаарч үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал учруулж болзошгүй. Эдгээрээс хамгаалахын тулд дараах арга хэрэгслүүд нь:
Ø  Гэрээт ажлын нөхцлүүдийн талаар, ялангуяа төлбөр тогтоосон суурь, уг төлбөрийн харгалзах үйлчилгээнүүдийн талаар үйлчлүүлэгчид мэдэгдэх
Ø  Тухайн гүйцэтгэх ажилд тохирох хугацаа, мэргэшсэн ажилтангуудыг хуваарилах
Мэргэжлийн үйлчилгээний маркетинг-Нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь шинээр үйлчлүүлэгчдийг татаж авахын тулд зар сурталчилгаа, маркетингийн арга хэрэгслүүдийг авч хэрэгжүүлэх нь тодорхой хэмжээний аюул учруулж болох бөгөөд энэ үйл ажиллагаандаа мэргэжлийн нэр төрийг гутаах ёсгүй. Үүний тулд дараах зүйлүүдэд анхаарах ёстой.
Ø  Өөрийн санал болгож буй үйлчилгээ, эзэмшсэн мэргэжил, хуримтлуулсан туршлагыг хэтрүүлсэн мэдэгдэл хийхгүй байх
Ø  Бусдын хийсэн ажлын талаар гутаасан агуулгатай дүгнэлт, харьцуулалт хийх ёсгүй
 Бодитой хандлага, бүх үйлчилгээ-Ямар нэгэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхдээ нийтэд үйлчилдэг мэргэжлийн нягтлан бодогч нь үйлчлүүлэгч эсвэл түүний захирлууд, албан тушаалтнууд эсвэл ажилтнуудтай тогтоосон харилцаа ашиг сонирхлоос үүдэн бодитой хандлагын үндсэн зарчмын нийцэлд аюул занал учрах эсэхийг тодорхойлох ёстой.
Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм. Зарим тохиолдолд нягтлан бодогч ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлага нь үндсын зарчмуудтай зөрчилдөх тохиолдол байдаг. Иймээс бизнесийн салбарт ажиллаж байгаа нягтлан бодогч нь үндсэн зарчмуудын нийцэлд аюул занал үүсгэж болохуйц байдлаар ажиллах дарамтанд орж болно. Ийм дарамт нь ил далд хэлбэрээр байж болох бөгөөд эсвэл байгууллага доторх өөр хэн нэгний зүгээс учирч болно. Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогч нь дараах байдлаар дарамттай тулгардаг.
Ø  Хууль журамд харш үйл ажиллагаа явуулах
Ø  Техникийн болон мэргэжлийн стандартанд харшлах үйл ажиллагаа явуулах
Ø  Ёс зүйгүй болон хууль бус ашгийн төлөөх менежментийн стратегид үйлчлэх
Ø  Бусдад худал хэлэх эсвэл өөр ямар нэгэн байдлаар дотоод болон гадаад хяналтын субьектүүдийг төөрөлдүүлэх
Ø  Баримтуудыг материаллаг хэмжээгээр буруу илэрхийлэх эсвэл санхүүгийн бус тайлагналыг гаргах үйл ажиллагаанд оролцох эсвэл холбогдсон байх. Энэхүү талагналын жишээнд дараах зүйлүүд багтана. Санхүүгийн тайлангууд нь татварын нийцэлд, хууль зүйн нийцэлд, үнэт цаасны тохируулагчдын шаарддаг нийцлүүдийг хангаж байгаа эсэх.
Энэ чиглэлээр ажилладаг нягтлан бодогчид нь дараах ажил үүргүүдийг хүлээнэ.
Мэдээллийн бэлтгэх, тайлагнах-Бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчид нь аливаа мэдээллийг нийтэд ил болгох, эсвэл байгууллага доторх болон бусад гадны эдгээдүүдийн хэрэгцээт мэдээллийг бэлтгэх тайлагнах үйл ажиллагаанд ихэвчлэн оролцдог. Ийм мэдээллүүд нь удирдлагын болон санхүүгийн мэдээллүүд, урьдчилсан таамаглалууд болон төсвүүд, санхүүгийн тайлангууд, удирдлагын хэлэлцүүлэг болон шинжилгээ, аудитын менежментийн захидал гэх мэт зүйлүүд болно. Дээрх мэдээллүүдийг бэлтгэж тайлагнахдаа шударга үнэнчээр, стандарт, хууль журмыг удирдамж болгоно.
Хангалттай мэдлэг туршлагатай ажиллах-Энэ нь тухайн нөхцөл байдалд бий болсон шаардлагад хангалттай, нарийн сургалт, туршлагын эзэмшсэн байж ажил үүргээ гүйцэтгэнэ. Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд аюул занал үүсч болох нөхцөл байдлуудын тоонд дараах тохиолдлууд багтана.
Ø  Холбогдох ажил үүргийг бүрэн зөв гүйцэтгэх эсвэл дуусгахад хангалттай бус хугацаа хуваарилагдах
Ø  Хангалттай бус мэдээлэл болон бусад хүчин зүйлүүдийн хүрээнд ажил үүргээ хэрэгжүүлэх
Ø  Ажлын хангалтгүй мэдлэг, туршлага
Ø  Үүргээ бүрэн зөв биелүүлэхэд шаардлагатай нөөц хангалтгүй байх
Дээрх аюул заналын хэмжээ далайц эь тухайн бизнес дэх мэргэжлийн нягтлан бодогчийн бусадтай ажиллах далайц, бизнест эзлэх албан тушаал, түүнд тавигдах хяналтын түвшин зэрэг хүчин зүйлүүдээс хамаарна. Иймээс аюул заналын далайцыг судалж түүнийг арилгах болон хүлээн зөвшөөрөгдөх түвшин хүртэл бууруулах хамгаалалтуудыг хэрэглэх ёстой. Үүнд
Ø  Нэмэлт сургалт болон зөвлөгөө авах
Ø  Харгалзах үүргээ гүйцэтгэх хангалттай цаг хугацаатай байлгах
Ø  Шаардлагатай зүйлийг мэдлэг туршлагатай хэн нэгнээс дэмжлэг авах
Ø  Тохиромтой бол байгууллагын удирдлагууд болон хараат бус шинжээчид, холбогдох мэргэжлийн байгууллагатай зөвлөлдөх
Санхүүгийн ашиг сонирхол-Бизнесийн байгууллагын нягтлан бодогчид нь хувийн болон бусдын ашиг сонирхлыг мэдэж байх ёстой.

2 comments:

  1. Сайн байна уу СТОУС 11 файлаар байвал өгч тус болооч.Баярлалаа

    ReplyDelete